Хятад маягаар амталсан банш
Ази банш хийх хялбар жорыг хүргэж байна. Гэр бүлээрээ амтат хоолоо хийж идээд амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй 🥟🥟🥟😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд саванд хэрчиж бэлдсэн ногоон сонгино, сармис дээрээ буцалсан ус хийгээд 30 минут үлдээнэ.
Алхам 2
Татсан махан дээрээ хоолны вино хийгээд, дараа нь дээрээс нь саванд бэлдэж үлдээсэн амтлагчынхаа усыг шүүж хийнэ. Дээрээс нь соё соус, гүнждийн тос, давс, перц өөрийн амталгаагаар хийгээд, цардуул, өндөг нэмээд базна.
Алхам 3
Гурилаа зуурч бэлдээд хүссэн чимхэлтээрээ чимхээд баншаа усанд чанана.
Алхам 4
Соус бэлдэхдээ хайруулын тавганд сармис, элсэн чихэр, соё соус, чили соус нэмж бага зэрэг халаагаад дээрээс нь чанасан баншаа хийж хутгаж амтлаад бэлэн болно.
Бэлэн болсон баншаа Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩