Пепперони пицца хийх жор
Өглөөний, үдийн, оройн гээд л аль ч үед тохиромжтой, хөнгөн, амттай зоогийг та бүхэндээ санал болгож байна. Амралтын өдрөөрөө, эсвэл аль завтай үедээ гэр бүл, найзууддаа хийж өгч, дайлаарай. Амжилт😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Пиццаны гурилын зуурмагаа бэлдэхдээ тараг, гурил, baking powder, давс, сармисны нунтаг хийгээд сайтар зуурна. Бэлдсэн зуурмагаа 8 тэнцүү хэсэгт хуваана.
Алхам 2
Хуваасан гурил тус бүрээ бага зэрэг илдэж байгаад пицца соус буюу паста, бяслаг, салями хиамаа дээрээс нь тавиад мантуун бууз шиг чимхэж бөөрөнхийлнө.
Алхам 3
Хайруулын тавгаа тосолж халааж байгаад 2 тал тус бүр нь дунд зэргийн гал дээр 5-6 мин таглаж байлгаад бэлэн болно.
Бэлэн болсон пиццагаа Klasik майонезтайгаа хольж идвэл бүр амттай 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩