Чинжүүтэй үхрийн махан хуурга
Та бидний өдөр тутмын хоолонд өргөн хэрэглэгддэг түгээмэл орцуудыг ашиглан хийж болох нэгэн хоол бол яах аргагүй чинжүүтэй махан хуурга билээ. Тэгвэл уг хоолыг хэрхэн амтлаж хийдэг жорыг хүргэж байна.
Та заавал туршиж үзээрэй. Амжилт 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Эхлээд үхрийн махаа дөрвөлжин хэрчээд дээрээс нь мирин, соё соус, цардуул, давс, ургамлын тос хийж амтална.
Алхам 2
Чинжүү, сонгино, цагаан гаа, сармисаа хэрчиж бэлдэнэ. Соус бэлтгэхдээ махны шөл, соё соус, oyster соус, кетчуп, элсэн чихэр, перц, цардуулаа хийгээд сайтар холино.
Алхам 3
Хайруулын тавганд тосоо халаагаад махаа сайтар хуураад гаргана. Дараа нь сармис, сонгино, чинжүүгээ тосонд хуурна. Дээрээс нь соусаа хийгээд бага гал дээр буцалгаж байгаад бэлэн болно.
Амархан бөгөөд хурдан байгаа биз. Амжилт! 😋😋😋
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩