Эрүүл өндөгний салат
Баярын өдрүүдээр ширээн дээрээ өндөгний салат хийж тавидаг айлууд зөндөө байдаг тиймээ. Энэ удаа санаа болгох үүднээс, маш гоё амттай, үзэмжтэй болдог жороо орууллаа. Өөртөө таалагдаж байгаа дурын жороо баяжуулаад гартаа оруулаад аваарай. Амжилт😋😋
Орц, найрлага
Хийх арга:
Алхам 1
Өндгөө савтай усанд хийж дотор шарыг нь хатуу болтол чанана.
Алхам 2
Чанаж гаргаад өндгөө жижиг жижиг дөрвөлжин хэрчинэ.
Алхам 3
Соус бэлтгэхдээ улаан сонгиноо жижиглэн хэрчиж саванд хийгээд дээрээс нь майонез, гич, ногоон сонгино, лимоны шүүс, оливийн тос, давс, хар перц хийж хольж хутгана.
Алхам 4
Соусан дээрээ өндгөө хийгээд сайтар хольж хутгаад салат бэлэн болно.
Бэлэн болсон салат маань ямар ч хоолтой зохицох учраас амтархан идээрэй 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩