Тунагаар амталсан будаа хийх арга
Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдөр гэх мэт баярын өдрүүдээр ямар зууш хийх вэ? гэсэн асуулт их ирдэг. Тэгвэл энэхүү хялбар жорыг туршаад үзээрэй. Өөртөө таалагдаж байгаа дурын жороо баяжуулаад гартаа оруулаад аваарай. Амжилт😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Лаазтай тунагаа задлаад саванд хийж тавина.
Алхам 2
Дараа нь туна дээрээсээ майонез, кетчуп, бяслагаа хийж сайн хутгана.
Алхам 3
Шарах шүүгээ эсвэл airfryer-т хийхэд хагарахааргүй аяганд будаагаа хийгээд дээрээс нь жижиг ширхэгтэй далайн байцаа, амталсан тунагаа хийж хутгана.
Алхам 4
Үүнийгээ дээрээс нь халбагаар тэгшилж байгаад майонез, кетчуп бага зэрэг асгаад airfryer-т 200С-д 5 минут болгоод бэлэн болно.
Баярын ширээнд өнгө амт нэмэх гоё зууш шүү. 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩