Амттай амархан төмсөн хуушуур
Хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олон, зочиддоо зориулж хийж өгдөг гарын хуушуурны жороо та бүхэндээ хуваалцлаа. Амархан бас амттай шүү. 😋😋
Орц, найрлага
- Төмс 3ш (том)
- Сонгино хагас
- Сармис 2 хумс
- Татсан мах 300 гр
- Давс, хар перц амталгаагаар
- Масло 20 гр
- Өндөг 1ш
- Гурил 160 гр
- Klasik майонез
Хийх арга:
Алхам 1
Төмсөө арилгаж жижиглэж хэрчээд саванд хийгээд усанд нь чимх давс хийгээд 20 мин буцалгана.
Алхам 2
Хагас сонгино жижиглэж хэрчээд шарна. Дээр нь сармис болон татсан махаа хийгээд хуурна. Давс болон хар перцээр амтална.
Алхам 3
Төмсөө уснаас нь шүүгээд дээр нь масло нэмээд нухна. Өндөг нэмээд сайтар хутгана. Дээр нь гурилаа хийгээд зуурч бэлэн болгоно.
Алхам 4
Ганбанз дээрээ хуурай гурил сайн цацаж байгаад зуурсан гурилаа элдээд дээрээс нь махаа тавиад чимхэнэ. Хүссэн тосондоо шараад идэхэд бэлэн болно.
Бэлэн болсон хуушуураа Klasik майонезтай хольж идвэл илүү гоё амттай. 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩