Тунатай будааны бөмбөлөг хийх арга
Далайн байцааны сайн талуудыг шинжлэх ухаан аль хэдийн тайлбарласан, түүний найрлагад фукоидан гэх зүйл бий. Фукоидан нь байгалийн гаралтай хавдрын эсрэг эм гэж хэлэгдэх хэмжээний хавдрын эсрэг асар хүчтэй үйлчилгээг үзүүлдэг. Хүний биеийн үрэвслийг намдааж,биеийн эсэргүүцлий сайжруулж өгдөг. Хүчтэй биеийн эсэргүүцэл нь умайн хүзүүний хорт хавдраас эхлүүлээд бүх төрлийн хавдрыг давж гарах чадвартай.
Орц, найрлага:
- 2 аяга цагаан будаа
- Лаазтай туна загас
- Klasik майонез
- Гүнждийн тос
- Давс
- Гүнждийн үр
- Далайн байцаа
Хийх арга:
Алхам 1
Саванд халуун будаагаа хийгээд дээрээс нь туна загасаа хийнэ.
Алхам 2
Үүний дараа майонез, гүнждийн тос, давс, гүнждийн үрээ нэмээд сайтар хутгаад бөөрөнхийлж бэлдэнэ.
Алхам 3
Уутанд далайн байцаагаа хийж базаад ширхэг ширхэгээр нь жижиг болгоно. Бөөрөнхийлсөн будаагаа далайн байцааныхаа дээрээс өнхрүүлээд бэлэн болно.
😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩