Бяслагтай попкорн тахиа
Гаднаа шаржигнасан, дотроо зөөлөн ПОПКОРН ТАХИА хийх амархан, амттай жорыг та бүхэндээ хүргэж байна. Баяраар, оройн хоолонд, хүүхдүүддээ, партинд гээд бүх үед хийхэд тохиромжтой, хүн болгон дуртай иддэг шүү. Бас махаа сайн гэсгээж байгаад амтлаарай😋😋
Орц найрлага:
- Тахианы цээж мах
- Моцарелла бяслаг
- Өндөг
- Амталсан гурил
- Эрдэнэшиштэй өглөөний сериал эсвэл чипс
Хийх арга:
Алхам 1
Эхлээд махаа сайн гэсгээж байгаад том том дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Мөн бяслагаа махнаасаа арай жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ.
Алхам 2
Махан дотроо бяслагаа хийгээд амталсан гурил болон өндгөндөө дүрнэ.
Алхам 3
Үүний дараа эрдэнэшиштэй өглөөний сериал эсвэл чипсэнд дүрнэ.
Алхам 4
Хайруулын тавганд тос маш сайн халааж байгаад бор шаргал өнгөтэй болтол нь шараад бэлэн болно.
Бэлэн болсон попкорн тахиагаа Klasik майонезтай хольж идвэл илүү гоё амттай. 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩