Баярын ширээний гоймонгийн салат
Бид гоймонг өдөр тутамдаа ашигладаг боловч өвөрмөц, амттай, онцгой салатыг төдийлэн хийж чаддаггүй, мэддэггүй билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ гоймонгоор хийж болох амтат салатны жорыг дуулгахаар бэлтгэлээ. 😋😋
Орц, найрлага
- Буржгар гоймон хагас уут
- Тахианы гуяны цул 200 гр
- Бэкон 10 зүсэм (гахайн мах)
- Салат навч
- Сухар
- Пармезан бяслаг (үрсэн)
- Цезарь соус
- Klasik майонез
- Хар перц
Хийх арга:
Алхам 1
Тахианы махаа дөрвөлжин дундаж хэмжээтэй хэрчээд шарна.
Алхам 2
Бэконээ мөн адил дөрвөлжин хэлбэртэй хэрчээд шарна.
Алхам 3
Усанд чанаж зөөлрүүлж бэлдсэн гоймон дээрээ тахианы мах болон бэконээ нэмнэ.
Алхам 4
Үүн дээрээ салатны навчаа жижиглэн хэрчээд мөн адил нэмнэ. Тэгээд пармезан бяслаг, сухар, цезарь соус, майонез, хар перцээ хийж бүгдийг нь сайтар хольж хутгаад амтат салат маань бэлэн болно.
Бэлэн болсон салат маань ямар ч хоолтой зохицох учраас амтархан идээрэй 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩