Гахайн шарсан хавирга
Шүүслэг, аманд ороод хайлах мэт мэдрэмж төрүүлэх амттай бөгөөд хийхэд хялбар гахайн шарсан хавирганы жорыг хүргэж байна. Өөртөө таалагдаж байгаа дурын жороо баяжуулаад гартаа оруулаад аваарай. Амжилт😋
Орц, найрлага:
Хийх арга:
Алхам 1
Гахайн хавиргаа салгаж бэлдээд нэг саванд хийж бэлдэнэ.
Алхам 2
Бэлдсэн хавирган дээрээ хэрчсэн ногоон сонгино, цагаан гаа, цагаан вино, соё соус, oyster соус, барбикю амтлагчаа нэмээд сайтар хутгана.
Алхам 3
Махандаа соусныхаа амтыг шингээж өгөхийн тулд 30 минут байлгана.
Алхам 4
Airfryer-т 180 градуст 30 минутаар 2 удаа эргүүлээд маш гоё шүүслэг яснаасаа салсан зөөлөн болно.
Баярын ширээнд өнгө амт нэмэх гоё хоол шүү. 😋😋 Klasik майонезтайгаа холиод идвэл бүр амттай 😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩