Сармистай тахианы шорлог хийх арга
Энэ сармистай тахианы шорлог нь хийхэд маш хурдан бөгөөд хялбар. Танай гэр бүлийнхэн амтархан иднэ гэдэгт итгэлтэй байна. 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Тахианы махаа дөрвөлжин том томоор хэрчээд саванд хийнэ
Алхам 2
Хэрчсэн тахианы махан дээрээ оливийн тос, паприка, сармисны нунтаг, пармизан бяслаг нэмээд холино.
Алхам 3
Үүний дараа майонезаа нэмж хутгана.
Алхам 4
Бэлтгэсэн махаа шорлогны модондоо тааруулж зоогоод, шарах шүүгээнд 165 градуст 10 мин болгоно.
Алхам 5
Соус бэлтгэхдээ хайлуулсан масло, 2 хумс сармис, давс болон перц, яншуй, үрсэн бяслагаа хольж хутгана.
Алхам 6
Шарах шүүгээнээс тахианы махаа гаргаж соусаа түрхээд ахиад 10 мин шарах шүүгээнд байлгана.
Алхам 7
Идэхийн өмнө соусаа ахин түрхэж дээрээс нь үрсэн бяслаг цацна.
Будаа болон хүссэн ногоотойгоо хачирлаж иднэ.
Бэлэн болсон тахиагаа Klasik брендийн майонезандаа дүрээд амтархан идээрэй 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩