Солонгос Маягаар шарсан тахиа
Тахианы мах ерөнхийдөө өөх тос багатай маханд багтдаг. Өөх тос зөвхөн арьсанд нь байна. Энэ жор их амттай бас хийхэд ч амар. Яг л KFC шиг. 😋😋
Орц найрлага:
Хийх арга:
Алхам 1
Тахианы мөчөө сайн гэсгээж саванд хийж бэлдэнэ.
Алхам 2
Тахианы мөчин дээрээ татаж хэрчсэн сармис, хар перц, цагаан вино, соё соус, давсаа нэмж сайн базаж махандаа соусны амтаа шингээж өгнө.
Алхам 3
Гурил тусад нь саванд хийгээд дээрээс нь цардуул, baking powder, давс 1ц.х, хар перц 1ц.х, нунтаг сонгино, сармис, карригаа хольж хутгана.
Алхам 4
Бэлтгэсэн зуурмагаасаа 1 аягыг тусад нь аваад үлдсэн дээр нь ус нэмж шингэн зуурмаг болгоно.
Алхам 5
Эхлээд хуурай зуурмагандаа мөчөө дүрээд дараа нь шингэн зуурмагандаа хийгээд сүүлд нь ахиж хуурай зуурмагандаа хийх гэсэн дарааллаар бүх тахианы мөчөө бэлдэнэ.
Алхам 6
Үүний дараа агаараар шарагч төхөөрөмждөө хийгээд дээрээс нь тос цацна. Тэгээд 190 градуст 11 мин шарсны дараа эргүүлээд ахиад 11 мин шараад идэхэд бэлэн болно.
Будаа болон хүссэн ногоотойгоо хачирлаж иднэ.
Бэлэн болсон тахиагаа Klasik брендийн майонезандаа дүрээд амтархан идээрэй 😋😋😋 Амжилт!
30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдаа зарлагдлаа. 🏆🍀🤩🤩